Хашаат сумын Цагаан хад багийн ИНХ-ын анхдугаар хуралдаан 2025 оны 01 дүгээр сарын 22-нд Цагаан хад багийн төв дээр амжилттай хуралдлаа.
Анхдугаар хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэв.
1.Багийн иргэдийн нийтийн дэргэд иргэдийн хяналтын бүлэг байгуулах тухай
2. Багийн иргэдийн нийтийн Хурлын хуралдаан даргалагч сонгох.
3.Багийн иргэдийн нийтийн Хурлын Зөвлөл байгуулах тухай.
4.Багийн иргэдийн нийтийн Хурлын Зөвлөлийн журам батлах тухай.
5.Багийн Засаг даргын 2020-2024 оны ажлын тайлан
6.Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай.
Анхдугаар хуралдаанаар Цагаан хад багийн Хурлын даргаар 40.9 хувийн саналаар Лхагвасүрэн овогтой Аюуш, Багийн Засаг даргаар 51.6 хувийн саналаар Санжаа овогтой Батболд тус тус сонгогдов.